Монгол улс

Монгол улс маш өргөн уудам газар нутагтай. Зүүн Европт бий болсон өөрчлөлттэй холбоотойгоор 1990 онд Монгол улсад ч бас ардчилсан хөдөлгөөн өрнөсөн бөгөөд анхны чөлөөт сонгууль 1992 оны 6-р сарын 28-нд болж байсан түүхтэй. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээр ялагч, ялагдагчийн аль алиныг бий болгосон юм.

Монгол улс эдийн засгийн өсөлт нэлээд урт хугацааны туршид буюу 1990–2002 оны хооронд 3-аас -3 хувийн хооронд байсан боловч өдгөө 5,3-аас 10 хувийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувийг үйлчилгээний салбар эзэлдэг ба энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн дэлхийн зах зээлд өндөр үнээрээ тэргүүлэгч түүхий эдүүд болох зэс болон алт нь эдийн засгийн өсөлтийн нэлээд хувийг эзэлдэг. Гэвч бодит байдал дээр эдийн засгийн өсөлтийн үр шим нь хүн амын ядуу, буурай давхаргынханд хүртээмжтэй байдаггүй. Монгол улсын нийт хүн амын ойролцоогоор 21 орчим хувь нь нэн ядуу амьдардаг гэсэн судалгаа байдаг. Өөрчлөлтийн хүндхэн он жилүүдэд хувиараа эрхлэх аж ахуйн эзлэх хувь 80 хүртэл болтлоо өссөн боловч нийгмийн анги давхарга, хот хөдөө, баян ядуугийн ялгааг улам ихэсгэсэн юм.

Монголд оронд маш хүйтэн өвөл болдог тул хүн амын наслалтанд нөлөөлдөг ба 2015 оны байдлаар дундаж наслалт 70 байсан юм. Хэдийгээр Монгол улсын эрүүл мэндийн салбар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эхчүүдэд төрснөөс хойш хоёр жил хүртэлх хугацаанд, 0-16 хүртэлх настай хүүхдүүд болон өндөр настнуудад үнэ төлбөргүй үзүүлдэг ч ашиг олох зорилготой хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагууд олноор байгуулагдан эмнэлгийн тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлж байна. Швейцарийн Холбооны улстай харьцуулахад Монгол улсад төрөлтийн хувь харьцангуй өндөр бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа юм. 2017 оны байдлаар 1000 хүн тутамд төрөлт 18.9 байхад Швейцарьт мөн онд 10.5 байв. 3.18 сая хүн амтай Монгол улсад 20127 онд 80’000 хүүхэд шинээр мэндэлсэн нь 8 сая гаруй хүн амтай Швейцарь улсад шинээр мэндэлсэн хүүхдийн тоотой адил байна.

Монгол улсад бараг бүх эхчүүд төрөх эмнэлгүүдэд амарждаг. Улаанбаатар хот дахь Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) нь Монгол улсын нийслэл хот дахь дөрвөн том төрөх эмнэлгүүдийн нэг нь юм. Дийлэнх эмч нар нь ОХУ-д суралцаж мэргэжил эзэмшсэн байдаг тул эрүүл мэндийн салбарын арга барил нь зөвлөлтийн анагаах ухааны сургалтад суурилсан байдаг. Патофизиологийн уялдаа холбоог ойлгох ойлголт буюу орчин үений оношлогооны арга зүйг баримтлах боломж бололцоо дутмаг байдаг. Нярайн эндэгдэл Швейцарь улсаас 10 дахин илүү буюу энэ нь эрүүл мэндийн салбар ямархуу түвшинд байгааг илтгэж байгаа юм.